
Сүхбаатар дүүргийн прокурорын газар, мөн дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журам хамгаалах тасгаас Сүхбаатар дүүргийн 4 хорооны иргэний танхим, дүүргийн цагдаагийн хэлтсийн хурлын зааланд хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн хүмүүсийн боловсрол, мэргэжил эзэмшихэд нь зохих туслалцаа үзүүлж, ялтны сахилга, шүүхээс даалгасан үүргийн биелэлт, засрал хүмүүжлийн байдлыг сайжруулан, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдуулахгүй байх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Итгэл найдварын хуудас” гардуулах арга хэмжээг хамтран зохион байгуулжээ.
Арга хэмжээнд Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Д.Мөнхсайхан, Хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн хошууч Б.Ууганбаяр, 1-9 дүгээр хорооны Засаг дарга, 1,3,4,5 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч, 1-9 дугаар хорооны хэсгийн байцаагч нар болон 1-9 дүгээр хорооны захиргааны хяналттай 68 иргэн оролцож итгэл найдварын хуудас гардан авч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)