
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гурван жилийн өмнө Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо усны асуудлаарх дэлхийд нэр хүндтэй байгууллагуудад хамтран ажиллах санал тавьсан. Үүний дагуу “2030 Усны нөөцийн групп” байгууллага Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Монголын усны нөөцийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийж байгаа юм. Энэхүү судалгааны урьдчилсан дүн шинжилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газарт танилцуулж, нарийвчилсан судалгааны ажлаа эхлүүлснээ уулзатын үеэр мэдэгдлээ.
Тус байгууллагын мэргэжилтнүүд Монголын усны асуудлыг хэд хэдэн байгууллага хариуцаж буйг шүүмжлээд, усны нэгдсэн бодлого зохицуулалттай болох шаардлагатай байгааг дурдав. Мөн нийслэлийн цэвэр усны нөөц долоон жилийн дараа шавхагдахаас гадна хөрсний бохирдлоос үүдэн ундны ус ихээр бохирдож байгааг онцоллоо.
Эх сурвалж: President.mn
Сэтгэгдэл (1)