
Сургалтаар тендерийн өмнөх бэлтгэл ажил, тендерийн бичиг баримт боловсруулах, үнэлэх, зөвлөмж хүргүүлэх тайлагнах, архивлах үйл явцтай холбоотой мэдээлэл зөвлөмжийг бодит жишээ баримт дээр тулгуурлан хүргэхээс гадна жишиг баримт бичгүүдийг багтаасан гарын авлага тараахаар бэлдсэн байна. Хагас өдөр үргэлжлэх энэхүү сургалт семинарын үр дүнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод худалдан авалтаа хууль эрхзүйн хүрээнд чанартай зохион байгуулах арга туршлагаа дээшлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Сургалт 02 сарын 21-ний өдөр Төр захиргааны 4-р байранд болно гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.