
Мөн тус аймгийн Прокурорын газраас 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулж, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдийн ажлыг шалгажээ.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Р.Зоригтбаатарт аймгийн Прокурорын газраас мэдэгдэл хүргүүлсэний гадна сумдад зонхилон үйлдэгддэг мал хулгайлах гэмт хэрэг, согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй улам өсч байгаад дүгнэлт хийж сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдийг тухайн сумандаа гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн төлөвлөгөөтэй удирдан зохион байгуулах, хууль журмын хэрэгжилтийг бүрэн хангуулах арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа болохыг мэдэгдэн ажиллажээ.