
СХД-ийн хоёрдугаар цагдаагийн хэлтсээс хулгайн хэргээс сэргийлэх эргүүлд аж ахуйн нэгжийг татан оролцуулж байна. Одоо 09.30 минутаас сэтгүүлчдийг хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэхийг урьж байна.
10.30 цагт Blue sky tower Diamond hall-д Харангын Лхагваа ”Монгол ээж” тоглолтын хэвлэлийн хурлаа хийнэ.
”Монгол ньюс” мэдээллийн төвд 13.00 цагаас Монголчуудыг Японд ажилд зуучлах нэрээр худалдаалж, хөдөлмөрийг нь мөлжиж байгааг эсэргүүцэж хууль зүйн ”Nesa” ХХК, хохирогчид хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
14,00 цагаас Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд Эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан сургалт хийнэ.
12.00 цагаас тархины харвалтын дараах сэргээн засалтад зориулсан Хөдөлгөөн заслын кабинетийг Шастины төв эмнэлэгт нээх ёслол болно.
11:30 цагаас Засгийн газрын 11-р байрны 514 тоотод Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
11:30-13:00 цагт ”Блю Скай” зочид буудлын Кристал болон Даймонд танхимд, Монгол Улс эрчим хүчний хямралаас гарах зорилгоор хоёр дахь Салхин цахилгаан станцыг байгуулах гараагаа эхлүүлж байгаатай холбогдуулан уг төслийн нээлтийн ёслол болно.
”ГҮНЖ” төвөөс 10:00-17:00 цагийн хооронд “БИДНИЙГ СОНС!” ОХИДЫН ЭРХИЙН АНХДУГААР ФОРУМ-ийг Ампер хаус-ын байранд зохион байгуулна.