
2014 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Цагдаагийн албаны тухай хуулинд олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар олон зүйл заалтууд тодорхой тусгагдсан. Тиймээс Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний хэмжээнд бодит үр дүнг бий болгох томоохон хэлэлцүүлгийг ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас зохион байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” уриалгыг хэрэгжүүлэхэд энэ хэлэлцүүлэг бодит үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа. Жишээ нь олон нийтэд цагдаагийн байгууллага дотор тодорхой хэмжээний бужигнаан, хөл хөдөлгөөн орж байгаа тухай мэдээлэл түгэх болсон. Тэгвэл энэ асуудал өнөөдөр бодит амьдрал дээр үгүй болж ухаалаг бүтэц, зохион байгуулалтын үр дүнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/