
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын удирдлагууд, дэлгүүр ажиллуулдаг иргэдтэй сонирхолтой гэрээ хийжээ. “Дэлгүүрийн худалдагч нар иргэдэд согтууруулах ундаа зээлэхгүй, хэрвээ зээлээр авч чадвал иргэд мөнгийг нь өгөхгүй байх эрхтэй” гэж уг гэрээнд заасан байна. Тус суманд саяхан архинаас үүдэлтэйгээр хүний амь эрсэдсэн хэрэг гарсан нь ийм гэрээ байгуулахад хүргэсэн байна.
Харин зарим иргэд үүнийг зээл нэрээр дарамталж архи үнэгүй авч уух нөхцөл бүрдчихлээ хэмээн шүүмжилж байна.
Т.Энхэлээ