
2013 онд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байгаа. Тэгвэл дээрх байгууллагын төлөөллүүд болон төслийн багийнхан өчигдөр “Гудамж төсөл”-ийн хамт олонтой уулзаж санал солилцсон байна. Уулзалтын үеэр уг хоёр төслийн уялдаа холбооны талаар хэлэлцсэн бөгөөд ЭЗХ яамны сайд Н.Батбаяр “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгджээ. Эхний ээлжинд Богд уулын арын замыг давхар дугуйн замтай болгох цаашлаад нийслэлд шинээр унадаг дугуйн зам барьж байгуулах ажлыг “Гудамж төсөл”-тэй уялдуулан ажиллахаар болжээ.
Ямартаа ч “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл биелэлээ олж Нийслэл хотод удахгүй унадаг дугуйн зам баригдах нь.
Т.Энхэлээ