
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн сүү, тарагны үнэ нэмэгджээ. Ингэхдээ бүх сүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин тараг 100-150 төгрөгөөр үнэ нь нэмэгджээ. Тэсо корпорацийн Милко сүү шар, улаан савлагаатай нь хоёулаа 250 төгрөгөөр нэмэгдсэн байна. Витафит группийн сүүнүүд ч мөн 200-300 төгрөгөөр нэмэгджээ. Харин тарагны хувьд 100-150 төгрөгөөр нэмэгдсэн байна. Сүү, тарагны үнэ хүнсний захуудаар арай хямд байгаа бөгөөд супермаркетад 50 төгрөгөөр илүү үнээр борлуулагдаж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)