
Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ЭЕШ-тэй холбоотой бүхий л мэдээллийг авч болох мессэж үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шалгуулагч дүн оноо болон бусад хувийн мэдээллээ мессэжээр хүлээж авах боломжтой болно гэсэн үг.
Тус үйлчилгээ нь ЭЕШ-ын системийг боловсронгуй болгох, шалгуулагчдыг цаг хугацаа орон зайн хамааралгүйгээр түргэн шуурхай мэдээллээр хангах, цаашлаад гар утсанд суурилсан илүү дэвшилтэт технологийг хөгжүүлэх зорилготой аж.
24tsag.mn