
Тэд эхний ээлжинд хэд хэдэн лааны тосон баримлыг урласан бөгөөд тэдгээр нь Соёлын төв өргөөний хойно байрлах Театрын музейд байгаа гэнэ. Төслийг хэрэгжүүлэгчид тун удахгүй шинэ байрандаа нүүн орж барималуудыг иргэдэд сонирхуулах аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ирэх гуравдугаар сарын нэгнээс музей ашиглалтанд орох юм байна.
Дэлхий дахинаа урлаг болтлоо хөгжсөн лааны тосон баримлууд ийнхүү монгол түмний мэлмийг мялаах нь.
24tsag.mn