
Геологи уул уурхай, газрын тосны салбарт хамтарсан шалгалт хийх
Мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах
Холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах
Хууль тогтоомж, стандарт, дүрэм журам сурталчлах зэрэг 4 чиглэлээр хамтран ажиллах юм.
Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлэх болсон энэ үед гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтаар техник технологийн шинэчлэл, үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ өөрчлөгдөх болсон. Тэдгээрт тохирсон хяналт шалгалтыг чанарын өндөр түвшинд тавих шаардлага тулгарч байгааг УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид онцлов.
Хамтын ажиллагааныхаа үндсэн дээр аль болох эрсдэл багатай, байгаль орчинд ээлтэй уул уурхайг төлөвшүүлэх, эрсдэлд суурилсан механизмийг бий болгож ажиллах төлөвлөгөөгөө баталж ажиллана. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийхийн зэрэгцээ Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах тал дээр онцгой анхаарах, нөгөө талаар байгаль орчинд ээлтэй ашигт малтмалын олборлолтыг дэмжиж, эрсдэл өндөртэй салбар дээр онцгой анхаарч ажиллана гэдгийг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх хэлсэн юм.