
Хуралдаанаар Улаанбаатар хотод баригдаж буй барилга, байгууламж, авто замын мэдээлэл өгөх аппликейшн, хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын талаар, дүүргийн Засаг дарга нараас нийслэлийн удирдлагад тавьсан UB TOWN, WIZARD ХХК-ны бохир усны шугамын асуудлын талаар зэрэг таван асуудал хэлэлцэнэ.
Түүнчлэн өнөөдөр НЗДТГ-ын А танхимд 10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
24tsag.mn