
Хангарьд ордны 14 давхарт 12.00 цагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Хууль зүйн сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Барилга хот байгуулалтын сайд, Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд нартай Засгийн газрын хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
НЗДТГ-ын А танхимд 10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
09:40 цагт Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Фридрих Эбертийн Сан, Стратеги Академийн хамтарсан “Нийгмийн Ардчиллын үзэл баримтлал ба эмэгтэйчүүд” сэдэвт сургалт Тусгаар Тогтнолын Ордны зургаан давхарын Удирдах Зөвлөлийн танхимд эхэлнэ.
Тусгаар Тогтнолын Ордны зургаан давхарт 11:00 цагаас Монгол Ардын Нам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо баялаг бүтээгчдэд ирж буй шахалт дарамтыг багасгах, тэдний төрд итгэх итгэлийг сэргээх эрх зүй, эдийн засгийн орчин нөхцлийг цогцоор нь бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг онцлон тэмдэглэж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд 09:00-15:00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна.
МН мэдээллийн төвд 11.00 цагт Дуучин Бобо Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулах тоглолтын талаараа мэдээлнэ.
Мөн 12.00 цагт МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос МАХН-ын гишүүнчлэл болон Н.Энхбаярын бусармаг үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.