"Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор"-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Дуудлага худалдаа маргааш 11.00 цагт болох юм байна.
Тагнуулын ерөнхий газрын төв байр нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт буюу Дүнжингарав худалдааны төвийн урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд 1,5 га газарт байрлаж байгаа аж. Дуудлага худалдаанд оруулах барилга нь зургаан корпустай, инженерийн шугам сүлжээний холболтын ажил бүрэн хийгджээ.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад ""Тагнуулын ерөнхий газар"-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй "Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор"-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Дуудлага худалдааны доод үнийг 13.5 тэрбум төгрөгөөр тогтоосон" гэв.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)