Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос залуусын дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Тэд "Хэдэн насандаа гэрлэвэл хамгийн тохиромжтой вэ?" асуултыг залуучуудаас асуужээ. Харин судалгаанд оролцогчдын дйилэнхи нь буюу 35.4 хувь нь гэрлэх тохиромжтой насыг 25 нас гэж хариулжээ. Мөн 26 насыг 11 хувь нь, 27 насыг 10.3 хувь нь, 28 насыг 10.8 хувь нь сонгожээ. 2007 онд гэрлэлтийн насыг 20-25 нас гэж үзэж байсан бол энэ онд 25-28 нас гэсэн нь монгол залуучуудын гэрлэх нас хойшилсон гэдгийг харуулж буй баримт юм. Ер нь гэрлэлтийн дундаж нас дэлхий нийтээрээ хойшилсон гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд хэлж байгаа билээ.

Т.Хулан
Сэтгэгдэл (1)