
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа түүний ажлыг яруу найрагч, сэтгүүлч Б.Төгсжаргал гэх эмэгтэй хүлээн авсан. Тэгвэл ЦЕГ-ын даргын тушаалаар өнгөрсөн долоо хононгт Б.Төгсжаргалын оронд Хэвлэл мэдээллийн төвийн даргаар хошууч Б.Баатархүүг томилжээ. Б.Баатархүү нь өмнө нь НЦГ-ын Хүүхдийн албаны даргаар ажиллаж байсан юм.
Б.Баатархүү дарга хэлэхдээ "ЦЕГ-ын үйл ажиллагааг улам нээлттэй болгох болно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажиллах бүх боломжийг хангахыг хичээнэ" гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/