
Зөвлөгөөнд аймгийн прокурор Д.Энхбаяр Прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалтанд орсон өөрчлөлт, авч хэрэгжүүлж арга хэмжээний талаар, орлогч прокурор Б.Одгэрэл 2013 оны мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын ололт, үр дүн, гарч буй алдаа зөрчил түүнийг арилгах арга замын талаар болон аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэргийн гаралт буурахгүй, илрүүлэлт хангалтгүй байгаатай холбогдуулан прокурорын хяналтын ажлын зарим нэг үзүүлэлтэнд ахиц үр дүн гарахгүй байгаа талаар тус тус мэдээлэл хийлээ.
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо 2014 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж харилцан санал солилцсон байна.
Зөвлөгөөнөөс 2014 онд мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр анхаарах асуудлууд болон хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тодорхой үр дүнд хүрэх асуудлын талаар Аймгийн прокурор, Цагдаагийн газрын даргын хамтарсан тушаал гаргаж биелэлтийг сар бүр тооцож ажиллах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудын дунд хамтарсан сургалт зохион байгуулах, гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, гэмт хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хэргийн тоог бууруулах, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт хэргийн 95 хувийг анхны хугацаанд шийдвэрлэх, түдгэлзүүлсэн хэргийг бууруулах зорилт дэвшүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/