
Говь-Алтай аймгийн прокурорын газар энэ сарын 18-ны өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан “Хяналт-Сахилга-Хариуцлага-Манлайлал” сэдэвт улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөнд оролцож орлогч прокурор Н.Ганболд “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд тавих прокурорын хяналт-захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулж ярилцлага зохион байгуулжээ. Уг зөвлөгөөнд аймгийн МХГ-ын нийт 60 улсын байцаагч хамрагдсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/