
Оюутнуудаас МОХ-д “Чанарын шаардлага хангахгүй орчин нөхцөлд оюутнуудад хоол хийн үйлчилж байна” гэсэн гомдол байнга ирдэг байна. Удаа дараа ийм төрлийн гомдол ирж байгаа тул энэхүү шалгалтыг явуулахаар болжээ. Оюутнууд өөрсдийн сургуулийн цайны газрын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ МОХ-нд хүсэлт илгээх болон тус байгууллагын цахим хуудасанд үлдээж болно гэж МОХ-ноос мэдээллээ.