
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт буюу Дүнжингарав худалдааны төвийн урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд 1,5 га газарт байрлах "Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор"-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Энэ дагуу дуудлага худалдааг өнөөдөр 11.00 цагт зохион байгуулахаар төлөвлөөд байсан билээ. Гэсэн хэдий ч хувь хүн, байгууллага, компаниудаас тус байгууламжийг худалдан авах албан ёсны санал ирүүлээгүйн улмаас дуудлага худалдааг энэ удаад тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)