
Оросын ”Эх орноо хамгаалагчдын өдөр”-т зориулан Монгол улсын Батлан
хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон Монгол улсад суугаа ОХУ-ын элчин
сайд И.К.Азизов нар өнөөдөр 10.00 цагт Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө, 10.30 цагт Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв. Уг хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Монгол улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд оролцлоо.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)