
Алдарт эхийн нэг хоёрдугаар зэргийн одонгийн шаардлагыг хангасан эхчүүд ирэх гуравдугаар сарын 1-ний дотор Халамж үйлчилгээний газарт материалаа бүрдүүлж өгөхтэй холбогдуулан УБЕГ-ын архиваас төрсний болон нас барсны лавлагаа авахаар хандах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Иймээс УБЕГ-ын Иргэний баримтын архивын хэлтсийнхэн энэ бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхээр болсон байна.
Түүнчлэн албаныхан иргэдийг лавлагаа авахаар ирэхдээ төрүүлсэн эхийн болон хүүхдийн овог, нэр, хэдэн хүүхэд төрүүлсэн, хүүхдээ хэдэн онд хаана бүртгүүлсэн /тухайн үеийн засаг захиргааны нэрээр/, хэрэв нас барсан бол нас барсан он cap өдөр, бүртгүүлсэн газар /мөн тухайн үеийн засаг захиргааны нэрээр/ зэргийг зайлшгүй мэдэж ирэх ёстойг анхааруулж байна.
24tsag.mn