
Ингэснээр нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд дэмжин ажиллахаар болж байна. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга хэлэхдээ, “Бидний хамтын ажиллагааны үр дүнд нийслэлийн татвар төлөгч иргэдийн мөнгийг тэдний сайн, сайхан амьдралын төлөө, эрүүл, аюулгүй, ая тухтай Улаанбаатарыг цогцлуулахын тулд үр ашигтай зарцуулан ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батласан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг 2013-2016 онд 5 үндсэн чиглэлээр буюу Агаар цэвэр Улаанбаатар, Амины орон сууцтай Улаанбаатар, Ажилтай, орлоготой Улаанбаатар, Аюулгүй, амгалан Улаанбаатар, Авлигагүй Улаанбаатар гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Хотын дарга өнгөрсөн онд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн билээ.