
Алтанбулаг-Хиагтийн боомтыг 24 цагаар ажиллуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Шинээр байгуулах, байнгын ажиллагаанд болон 24 цагийн горимд шилжүүлэх боомтуудад шаардагдах хөрөнгө оруулалт болон хилийн хяналтын байгууллагуудад нэмэгдэх орон тоо, төсвийн зардлын асуудлы шийдвэрлэхийг холбогдох хүмүүст даалгасан байна. Мөн холбогдох хууль тогтоомжийг боловсруулж ажиллахаар болжээ.
Т.Хулан