
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд Монгол улсын хөгжил бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тогтоолын төслийг боловсруулсан ч уг саналыг Засгийн газрын хурлаар дэмжээгүй билээ. Уг бодлогыг Засгийн газар дээр биш УИХ дээр боловсруулахаар болсон. УИХ-ын дарга З.Энхболд энэ талаар “Энэ жилдээ багтааж хөгжлийн бодлогоо гаргана. 20, 30 жилдээ дагаад мөрдөөд явчихдаг, сонгуульд ялсан нэг нам нь дураараа хөлийг нь өөрчлөөд байдаггүй ийм бодлоготой болно” гэлээ.
Тэгэхээр ойрын хугацаанд УИХ дахь намын бүлгүүд хамтарч Монгол улсын хөгжлийн стратегийг боловсруулж эхлэх нь.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)