
Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг, Баянзүрх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодын 8 цэгт нийслэлийн Цагдаа -14, Онцгой байдал-5, Мэргэжлийн хяналт-9, Мал эмнэлгийн газраас-10, нийт 38 албан хаагч хяналт шалгалтыг явуулж, 1182 тээврийн хэрэгсэл, 3661 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 419 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Яармаг, 4-р зөрлөг, Тэрэлжийн постуудад 1182 тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн, голомтын бус бүсээс 3 толгой адуу, 4.5 тонн үхрийн мах, 7.6 тонн хонины мах, 3.4 тонн адууны мах, 12 тонн ямааны мах, 0.6 тонн тэмээний мах, 3250 ширхэг үхрийн шир, 102000 ширхэг хонины нэхий, 76700 ширхэг ямааны арьс, 4000 ширхэг адууны шир, 50 ширхэг тэмээний шир, 8 тонн дэл сүүл, сүү 350 литр орж ирснийг илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлж, Эмээлтийн постонд зөрчилтэй орж ирсэн 1 иргэнийг 30000 төгрөгөөр торгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/