
Нийслэлийн Удирдах ажилтнуудын өнөөдрийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногт Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд иргэд, байгууллагаас ирсэн гомдлын талаар хэлэлцлээ. Энэ сарын 8-22-ны өдрийн хооронд Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд 107 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирүүлснээс зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 100 хувь шийдвэрлэжээ. Ирсэн нийт санал хүсэлтийн 46.7 хувийг орон сууцтай холбоотой, 42 хувийг цахилгааны доголдолтой холбоотой асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол хоёр хувиар, орон сууцтай холбоотой гомдол 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Т.Энхэлээ