
Маргааш ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. ЮНЕСКО Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх түүний үзэл санааг дэлгэрүүлэхэд уриалан санаачлагч, хэрэгжүүлэгч, холбогч зохицуулагч байж, холбогдох асуудлаар Засгийн газартаа зөвлөж, төрийн бодлого чиглэлд тухайн байгууллагаас дэвшүүлэн тавьж буй дэлхийн нийтлэг зорилтуудыг тусгуулахаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс зорин ажилладаг.
Иймд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын үйл ажиллагаа, үзэл санаа Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг эрхэмлэх үйл ажиллагааны үндсэн болон эрхэм зорилготой нийцэж буй тул дээрх хоёр байгууллага цаашдын хамтын ажиллагааг эрхэм болгож, доорх зүйлүүдийг харилцан зөвшөөрч энэхүү Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичгийг үйлдэнэ.
Д.Дуулим