
Дээрх зам тээврийн ослын хоёр тохиолдолд нь явган зорчигч явж байсан газрын гэрэлтүүлэг нь ажиллаагүй, унтарсан байх үед гарсан байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газраас ажиллахгүй байгаа гэрэлтүүлгийг ажиллагаанд оруулах шаардлагатай байгааг анхааруулжээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын гудамж талбайн гэрэлтүүлэг, хяналтын камерын ажиллагаанд хяналт тавьж, ажиллахгүй байгаа гэрэлтүүлэг, хяналтын камерыг энэ долоо хоногт багтаан засварлах хугацаатай үүргийг дүүргийн удирдлагуудад өглөө. Үүргийн хэрэгжилтийг ирэх долоо хоногийн даваа гарагт газар дээр очиж танилцах юм байна.
Т.Энхэлээ