
Орхон аймгийн Прокурорын газраас энэ сарын 20-ны өдөр Улсын ерөнхий прокурор, Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан тушаалаар баталсан хамтран ажиллах журмыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гарч буй зөрчлийг арилгах зорилгоор аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал, түүнд тавих прокурорын хяналт” сэдэвт сургалтыг явуулсан байна.
Сургалтанд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 35 улсын байцаагч хамрагдаж үр дүнтэй сургалт болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/