
11.30 цагт ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
09:00-12:30 цагт ”НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ 2012-2016” 2012-2013 оны хэрэгжилтийн үнэлгээ, хэлэлцүүлэг уулзалт НҮБ-ын байранд болно.
12:00 цагт найруулагч С.Бямбын Алсын удирдлага уран сайхны кино Тэнгис кино театрт удахгүй нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал Сөүлийн гудамжны ХААН банкны 1 давхарт байрлах Улаан гэр галерейд болно.
11:40 цагт Үндэсний түүхийн музей дээр Батлан хамгаалах яамны гэрэл зурагчин Ч.Баярсайхан болон цэргийн сэтгүүлчдийн хамтарсан ”Монгол цэрэг-дэлхийн цэрэг” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно. Туг үзэсгэлэнд Монгол цэргийн болон энхийг сахиулагчдын бахархалт үйл явдлаас өгүүлнэ.
11:00 цагт ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хуульч М.Ичинноров хохирогч талийгаач Цэдэн-Ишийн ар гэр бүлд туслалцаа дэмжлэг үзүүлж, тэр хэрэг дээр ажиллаж буй хуульчдын багтай хамтран ажиллаж буй талаар болон түүнийг цагдаад эрүү үүсгүүлэхээр өгсөн талаар мэдээлнэ.
09:00 цагт эдийн засгийн өсөлттэй уялдуулан тэтгэвэр нэмсэнгүй, мөн тэтгэврийн зөрүүтэй байдал, тэтгэврийг тогтмол нэмэх үү зэрэг тэтгэврийг тойрсон асуудлаар буюу ”Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлууд” уулзалт, хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Сүлд танхимд болно. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.