
Сүхбаатар аймгийн таван сумын сургууль шүлхий өвчний улмаас хичээллээгүй байсан. Тэгвэл тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр эдгээр сургуулийн хичээлийг өчигдөр эхлүүллээ. Онгон, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Түвшинширээ суманд сургуулийн 2410, цэцэрлэгийн 726 хүүхэд байгаа бөгөөд шүлхийн голомтод байгаа хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар сумын төв рүү татан авчээ.
Тус аймагт шүлхий гарснаас хойш 21 хоногт 471 сая төгрөг зарцуулагдсан нь аймгийн гамшгаас хамгаалах төсвөөс хэтрээд зогсохгүй, вакцин ариутгалын бодис халдвар хамгааллын хувцас нэн шаардлагатай байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Асгат суманд шүлхий гарснаар Сүхбаатар аймгийн зургаан сум шүлхийн голомттой болжээ.
24tsag.mn