
Шинэ бүтэц орон тоогоор офицер 231, цагдаа 216, энгийн 22 нийт 469 алба хаагчтай байхаар батлагдаж, ажиллаж эхлэсэн байна. Нийслэлийн цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар ажиллаж байгаа бол Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.