
Нийслэл иргэдээ орон сууцжуулахын тулд цалингийн орлогоос өөр хуримтлалгүй хүмүүст зориулж, Нийслэлийн орон сууцны корпорац байгуулахаар болжээ. Ингэхдээ нийслэлд байгаа орон сууц барьж барих сул газруудыг энэ корпороцийн эзэмшилд өгөх юм байна. Мөн нийслэлийн орон сууцны төслийг дэмжих сан ч байгуулжээ. Энэ сангийн эхний хөрөнгийг 15 тэрбум төгрөг хэмээн төсвөөр баталсан байна.
Харин орон сууцны төлбөрийн тухайд иргэддээ ийм санал тавих нь. Хэрэв сар бүр 180 мянган төгрөгийг нийслэлийн орон сууцыг дэмжих санд өгвөл таван жилийн дараа 29 ам.метр нэг өрөө орон сууцны ордер өгөх юм байна.
Хэрэв сар бүр 200 мянган төгрөг төлбөл таван жилийн дараа 49 ам.метр хоёр өрөө байрны ордертой болох юм байна. Үлдсэн төлбөрийг орон сууцанд орсны дараа сар бүр үргэлжлүүлж төлөөд 10 жилийн хугацаанд дуусгана. Тэгсний эцэст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авна. Төлбөрөө төлж дууссан бол тухайн орон сууц таны өмч болох аж. Ингэж байртай болохыг хүссэн иргэдээс 30 хувийн урьдчилгаа нэхэхгүй. Хүү авахгүй. Үүнийг зөвшөөрвөл иргэд Нийслэлийн орон сууцны корпорацтай худалдан авах гэрээ байгуулна. Харин журмыг нийслэл дээр хэлэлцэж байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)