
Монголчуудын үхлийн гурав дахь шалтгаан хавдар болоод байгаа билээ. Тэгвэл манай улс хавдрыг эсийн түвшинд нь оношлох дэвшилтэд технологитой болжээ. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Олон улсын Атомын Энергийн Агентлаг, Цөмийн энергийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран шинэ технологийг Цөмийн онош зүйн тасагт нэвтрүүлж байна. Тус технологи нь хоёр толгойт SPECT/CT нэртэй цөмийн оношлогооны аппаратыг юм. Тус аппаратыг Ерөнхий сайдын багцаас авжээ.
Цөмийн технологийн энхийн хэрэглээний нэг хэсэг болсон энэхүү аппаратыг ашиглах болсноор эрхтэн системийн эмгэгийн үйл ажиллагаа болон голомтот эмгэгүүдийг нэгэн зэрэг оношлох боломжтой болж, оношлогооны төрөл нэмэгдэж чанар 2-3 дахин сайжрах юм. Ингэснээр Цөмийн технологийн ачаар Монголдоо хавдрыг эсийн түвшинд оншлох боломжтой болж байгаа юм.
Т.Энхэлээ