
Монгол Улсын ШУА-ийн урилгаар ӨАБНУ-ын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн судалгааны зөвлөл /CSIR/-ийн төлөөлөгчид 2012 оны долдугаар сард манайд айлчлах үеэр эрдэс түүхий эд болон цахилгаан станцын хаягдал үнснээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.
Энэ хүрээнд тус зөвлөл цахилгаан станцын хаягдал үнс болон металлургын үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан цементгүй бетон геополимер материал үйлдвэрлэх туршилт судалгааны хамтарсан төслийг эхлүүлэн, Монголын судлаачид болон ӨАБНУ-ын төлөөлөгчдийн хамтран хаягдал үнсийг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хэлэлцжээ.
24tsag.mn