
Налайх дүүргийн 2 дугаар хороо, 52 дугаар байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна Мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 16 дугаар байрны дэргэд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраажээ. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж, 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.
Хоногийн хугацаанд гарсан гал түймрийн дуудлагын хувьд байшин шатсан 2, гэр шатсан 2, машин шатсан 2, хог шатсан 7, андуурсан 1 дуудлага ирсэн ба дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 2, Багануур дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 1, Налайх дүүрэгт 1 дуудлага тус тус ирсэн байна. Хог шатсан дуудлага 50%-ийг эзлэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/