
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нийт ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга бат, ёс зүй, бүтээлч сэтгэлгээ, ажилдаа хандах хандлагад эерэг өөрчлөлт гаргах, хил хяналтын байгууллагуудын уялдаа холбоог дээшлүүлэх зорилгоор "Ёс зүйтэй төрийн албан хаагч" сэдэвт аяныг Бичигт хилийн боомт дээр хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 2 үе шаттайгаар зохион байгуулж байна. Аяны эхний шатанд хяналтын үйлчилгээний шуурхай байдлыг дээшлүүлэх, ил тод байдлыг хангахын тулд Бичигт хилийн боомт дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудтай хамтран Экспорт, импортын хяналтын чиглэлд 09-18 цагийн хооронд нээлттэй хаалганы “Өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгөөр улсын байцаагчийн ёс зүй, иргэдэд өгч буй зөвлөмж зөвлөгөө, байгууллагын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хэрхэн үнэлж байгаа талаар санал асуулга авч, найман чиглэлээр 46 гарын авлага, 150 тараах материал бэлтгэн тарааж, байгууллагын үйл ажиллагааг сурталчиллаа. Өдөрлөгт нийт дөрвөн байгууллага, 35 монгол иргэн, 108 гадаад иргэн оролцов.