Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх Сургалт, судалгааны төв”-өөс 2014 онд прокурор, ажилтнуудыг хамруулан явуулах сургалтын хэрэгцээ, шаардлагын талаар улсын хэмжээнд ажиллаж байгаа прокурор ажилтнуудаас судалгаа авчээ.
Судалгааны дүнгээс үзэхэд сургалт явуулах чиглэл, хэрэгцээ шаардлагын талаар харъяа прокурорын газрууд дараахь байдлаар саналаа ирүүлжээ. Үүнд гэмт хэргийн зүйлчлэлийн талаар 31, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар 23, шинэ төрлийн гэмт хэргийн талаар 19, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр 16, бүртгэлийн мониторингийн системээр 14, компьютерийн хэрэглээний талаар 12, нотлох баримтын талаар 11, мэтгэлцээн явуулах арга барилын талаар 10 санал тус тус гаргаж ирүүлсэн байна.
Дээрхи саналуудыг үндэслэн тус төв сургалтын чиглэлээ шинэчлэн тодорхойлж улмаар сургалтын агуулга чиглэл, төрөл хэлбэр, арга зүйг өөрчлөн гаргажээ.
Эдгээр санал болон бусад судалгааны дүнг үндэслэн тус төвөөс 2014 онд хариуцан зохион байгуулж явуулах сургалтын нэгдсэн төлөвлөгөө шинээр боловсруулан гаргаж мөрдөж ажиллахаар болжээ.