
Дэлхийн улс орнуудад мал амьтны гоц халдварт болон халдварт өвчин, малаас хүнд халдварлах /зооноз/ өвчин, хүний хөл хориот өвчин гарч хүний амь нас эрсдэх, эдийн засгийн их хэмжээний хохирол учирч байгаа талаар ДАЭМБ /OIE/, ДЭМБ /WHO/-аас тогтмол мэдээлсээр байна. Мөн Монгол Улсад шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоож мал эмнэлгийн эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч халдварын тархалт тэлж байгаа өнөө үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний талаар улсын байцаагчдад гурван өдрийн сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтаар халдварт өвчний өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх арга зүй, үйлдвэрийн зохистой дадал, түүний хяналт, хүнсний бүтээгдэхүүн дахь эм, пестицидийн үлдэгдэл, шинжилгээний аргууд, импортын бүтээгдэхүүний эрсдэлийг үнэлэх, хянан магадлагаа хийх, эрсдлийг бууруулах арга хэмжээ зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл өгч байна.
Д.Ундрах /24tsag.mn/