
Орхон аймгийн ЗДТГ төрийн өмчийн 24 цэцэрлэгийн наймд нь камер суурилуулахаар орон нутгийн төсөвт 40 сая төгрөг төсөвлөжээ. Ямар камер суурилуулахаа одоогоор судалж байгаа бөгөөд удахгүй тендер зарлах юм байна. Цэцэрлэгүүдийг камертай болгосноор эцэг, эхчүүд компьютер, гар утас, таблетаар хүүхдээ хянаж, юу сурч, бусадтай хэрхэн харилцаж байгааг нь харах боломж бүрдэнэ. Хүүхдээ ингэж онлайнаар хянахыг хүссэн эцэг, эхчүүдийг бүртгэж, тухайн цэцэрлэгийн интернэтийн төлбөрийг тэднээс гаргуулах юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ хамтран, нийслэлийн цэцэрлэгүүдийг камержуулж эхэлсэн билээ.
Сэтгэгдэл (2)