
БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр төдийгүй манай улсын цахим ертөнцөөр зургаан хөл, далавчтай тахианы зураг нийтэд ил болсон нь иргэдийг цочирдуулж анхаарлыг татаад байна. Генетикийн өөрчлөлттэй буюу хувиргасан тахианы махыг манай улсад худалдаалж байгаа эсэх нь олон хүнийг түгшээж эхэллээ. Манай улсад тахианы мах оруулж ирдэг компаниуд байдаг. Тэгвэл эдгээр компаниуд бүгд тусгай зөвшөөрлийг дагуу АНУ-аас тахианы мах оруулж ирдэг байна. Харин БНХАУ-аас тахианы мах оруулж ирэхийг одоогоор хориглосон байгаа аж. Харин иргэд хувиараа урд хөршөөс тахианы мах, өндөг зэргийг оруулж ирдэгийг албаныхан хэлж байна. Тиймээс иргэдийг тахианы мах оруулж ирэхдээ анхаарал болгоомжтой байхыг МХЕГ-аас анхааруулж байгаа юм.
Д.Дуулим