
Барилгын хөгжлийн төвөөс аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарт мэдээлэл хийхээр боллоо. Маргааш 09:00 цагт “Лениний музей”-н дэргэдэх "Бишрэлт" зочид буудалд болох энэхүү мэдээллийн үеэр барилгын тусгай зөвшөөрөл, норм дүрмийн талаар зэрэг олон асуудлаар ярилцах юм байна.