
Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг гаргаж, баталлаа. Жагсаалтаар 4 төслийг санхүүжүүлэх 28,2 тэрбум төгрөгийн 2014 онд санхүүжүүлэх 11,2 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргаж, уг төслүүдийн ажлыг дуусгах юм. Батлагдсан төсөл, арга хэмжээний ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар даалгалаа.
Мөн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.