
Хэлэлцүүлэгт Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Нийслэлийн прокурорын газар, Дүүргийн 1, 2 дугаар прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Замын цагдаагийн газар, дүүргүүдийн засаг дарга, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зарим асуудал” сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
Хэлэлцүүлгийн дүнгээр хорихоос өөр төрлийн ялыг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хууль зүйн сайдын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/130 тоот тушаалаар баталсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих”, А/131 тоот тушаалаар баталсан “Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих” журмуудын хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлын талаар зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/