
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа, улсын ахлах байцаагч Д.Бямбадулам, Л.Чилхаажав нар Хөвсгөл, Ховд, Архангай аймгийн сумдын байгаль орчны байцаагч нарын сургалтанд цахимаар оролцож заавар зөвлөгөө өгөв. Энэ үеэр 2014 онд хийх ажлын чиглэл, анхаарах асуудал, шинээр мөрдөгдөж байгаа журмын талаар танилцууллаа. Орон нутгийн байгаль орчны байцаагч нарын зүгээс бүтэц тогтолцооны асуудлыг хөндөж сумдын байцаагч нар төрийн захиргааны албан хаагчийн гуравдугаар зэрэглэлээр цалинжиж байгаа байдлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Хөвсгөл аймгийн хувьд хойд бүсийг хариуцсан байгаль орчны улсын байцаагч томилон ажиллуулах хүсэлтийг МХЕГ-т уламжиллаа. Мөн Ханх суманд аялал жуулчлалын журмаар ирж байгаа Оросуудад БОНХЯ загас агнах зөвшөөрлийг олгохдоо орон нутагт мэдэгддэггүй. Үүнээс үүдсэн хүндрэл бэрхшээл тулгардаг. Тиймээс энэ асуудлыг цэгцэлж БОНХЯ-тай ярилцаж, шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжилав.