
Одоогийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 12 суманд 2957 үхэр шүлхийгээр өвчилснөөс 2952-ыг нь устгаж, дээрх аймгуудын 2.2 сая гаруй малд вакцин хийсэн байна.
Мөн халдвараас сэргийлэхээр найман аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт Ариутгал халдварг үйжүүлэлтийн 295 цэг ажиллуулж байгаа аж. Шүлхийгээр өвчилсөн малын тоо өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 230-аар нэмэгдэж байсан бол өдгөө 44 болон буурч, голомтын бүс нэмэгдээгүй байгаа гэнэ.
24tsag.mn