
Тус баяруудыг Франц, Испанийн томоохон телевизүүд сурвалжлахаар жилийн өмнө эрхээ авсан байсан ч хүн ардын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах үүднээс ийнхүү цуцлахаас өөр аргагүй болсон аж.
Харин 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн “Бүргэдийн баяр”-ыг ирэх сарын 5-нд Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолборт хийх юм байна. Энэ баяр нь манай оронд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, эх орноо гадаадад сурталчилах, иргэдийн байгаль орчноо гэх ухамсрыг дээшлүүлэх зорилготой аж. Энэ жил Баян-Өлгий аймгаас 20 орчим төлөөлөгчид ирж байгаа юм байна.
24tsag.mn