
Энэхүү сургалтын зорилго нь орон сууцны хогийн суваг, ил задгай ахуйн хог хаягдлын цэгүүдэд гарч байгаа гал түймрийн тоо давтамжийг бууруулах, болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангаагүй, зөрчил гаргасан субъектэд захиргааны арга хэмжээ тооцох талаар холбогдох хууль тогтоомжийн талаар лекц, хэлэлцүүлэг, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх, оролцогчдод гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар зааварчилгаа өгөхөд оршино.
Сургалтанд оролцогчид Хог хаягдлын тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар мөн болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, үерийн даланд хаясан хог, бохир ус асгасанаас үүдэлтэй хор уршгийн тухай тодорхой мэдлэгийг авч ажлын байрандаа хэрэгжүүлж иргэдийг мэдээллээр хангах чухал үүрэг хүлээж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд зөвхөн 2 дугаар сард ил задгай хог, дулааны шугамд хог шатсан 44 дуудлага ирсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/